Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 03 дугаар сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШ Төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 03 дугаар сард Хэрлэн гол дээд, доод цэгүүдээс хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 03 дугаар сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүд дээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээрхүснэгт
№ |
Усныобъект- Хяналт-шинжилгээнийцэг |
Уснычанарынүзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаандээд |
7.83 |
2.6 |
3.0 |
0.05 |
0.002 |
0.004 |
2 |
Өндөрхаандоод |
8.70 |
3.9 |
3.0 |
0.12 |
0.002 |
0.004 |
Уснычанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 186мг/л 201мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж 2.6мг/л 3.9мг/л байсан байна. Мөн Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Бохир ус: Бохирын усны оролт, гаралтын усанд сорьц аван химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлов. БХХ5 оролт 87.0 гаралт 21.7 ПИЧ оролт-110 гаралт-45.0 NH4 гаралт 2.16, NO2 0.176, Р – 1.010 гэсэн үзүүлэлттэй байв
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 193.5мг/л хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 03 дугаар сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 1.83-2.70 мг/лдавсан, биохимийн хүчилтөрөгч хүлцэх агууламжаас Хэрлэн гол доод цэг 0.9мг/л хэтэрсэн байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ